1948 оноос одоог хүртэл Seamaster цаг нь ганцаарчилсан чөлөөт шумбагчаас бүхэл бүтэн далайн дарвуулт завины уралдааны баг тамирчдын хэрэглээ болсоор ирсэн билээ. 41мм ган кейстэй Seamaster Diver 300M загварууд ган болон хөх өнгийн резин оосорны сонголттой. 300 метр гүний усны хамгаалалтыг илэрхийлсэн сийлбэр бичээстэй, хөндлөн зураас бүхий далайн хөх өнгийн дэлгэцтэй энэхүү цагны ард далайн морины дүрс бүхий логог байршуулсан байдаг. Дүрс нь бидний усны ертөнцөд зориулж цаг бүтээж эхэлсний 75 жилийн ойг илэрхийлдэг. Өнгөрсөн хугацаанд бидний туулж өнгөрүүлсэн хугацааг илэрхийлэхээс гадна илүү гүнд хүрч нарийвчлалтай ажиллаж чадах цаг бүтээх хөшүүрэг болдог билээ.